Бид энэхүү төслөөрөө дамжуулан нийгмийн инновацийг хөгжүүлэхийг зорьж байна. Монгол улсын ногоон бүтээгдэхүүний хөгжүүлэлт, шошгожуулалтад оролцох оролцоог сайжруулахын тулд сургалт, техникийн туслалцаа үзүүлэхийг эрмэлзэж байна.
Манай инновацийн гол цөм нь хүн бүр бие биенээ дэмжиж, хамтдаа тулгарч буй бэрхшээл, ачааллыг бууруулах нийгмийг бүрдүүлэхэд оршино.
Тус байгууллага нь инноваци нийлүүлэгчийн хувиар бүтээгдэхүүний дизайн, чанар, технологийг сайжруулан эко бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд оролцож, экспортыг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
Техникийн туслалцаа, сургалт үзүүлэх, ажлын байрны нөхцөлийг бүрдүүлэх замаар Монголын нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг үндэсний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд бүрэн хамруулах, хөдөө аж ахуй болон малын гаралтай түүхий эд боловсруулах салбарт тэдний оролцоог нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна.
ТӨСЛИЙН ҮР ШИМ ХҮРТЭГЧИД
Энэхүү санаачилга нь Монгол улсад амьдарч буй ядуу өрхийн эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шууд үр өгөөжөө өгөх бөгөөд ялангуяа нийгмийн эмзэг бүлгийн дараах иргэдийг хамарна:
- Орлого багатай өрхийн эмэгтэйчүүд
- Өрх толгойлсон эмэгтэйчүүд
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эхчүүд
- Ялгаварлан гадуурхагдаж байсан эмэгтэйчүүд
- Хөдөө орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг эмэгтэйчүүд
- Тэтгэвэрт байгаа эмэгтэйчүүд
- Орон нутгийн үйлдвэрүүдийн ажилчид
